Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДОРЖХАНД Жавзмаагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Аймгууд
ДОРЖХАНД Жавзмаагийн
/1939/. Хэнтий аймгийн Биндэр сум. Хэнтий аймгийн Биндэр сумын “Бүтээлч” нэгдлийн саальчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-12-01. №368/. Эмэгтэй.
    Төрөлх сумынхаа “Бүтээлч” нэгдэлд 1955 оноос саальчнаар ажиллаж, улсад анх саальчдын социалист хөдөлмөрийн бригадыг алдарт саальчин Н.Цэвэлмаа агсантай хамт санаачлан байгуулж, мянгат саальчдын хөдөлгөөнийг өрнүүлэгчдийн нэг болж, тугалыг заядуулан бойжуулж, нэмэгдэл тэжээлээр тэжээн таргалуулж, үнээг хайдагшуулан саах аргыг эзэмшсэн алдарт саальчин ажээ. Жил бүр 15 үнээ хариуцан маллаж, 1960 оноос хойших 20 жилд үйлдвэрлэлийн даалгавраас 45-аар илүү, 360 тугал бойжуулж, 444 мянга гаруй литр сүү сааж, 19 жил мянгат саальчин болсон байна. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, “Алдарт эх” II одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats