Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БЯМБАА Дондогийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Аймгууд
БЯМБАА Дондогийн
/1924-1986/. Булган аймгийн Баян-Агт сум. Булган аймгийн Баян-Агт сумын “Их ирээдүй” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-06-26. №183/.
    Бага наснаасаа мал маллаж, 1945-1948 онд цэргийн  алба хааж, 1949-1955 онд Булган аймгийн Намнан, Баян-Агт сумын анхны хоршоонд түүхий эдийн эрхлэгч, 1956 онд төрөлх сумынхаа “Их ирээдүй” нэгдэлд элсэж хоньчноор ажилласаар 1985 онд насны тэтгэвэрт гарчээ. 1971-1980 оны 10 жилд 629-822 төллөх хонь, ямааг хорогдолгүй маллаж, төллөсөн эхээс 873-аар илүү буюу 100 эх бүрээс 111,2-117,1 төл бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудыг тогтмол биелүүлж байжээ. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдож, МАХН-ын XVII, XVIII, нэгдэлчдийн IV, V их хуралд төлөөлөгчөөр оролцож, Нэгдлийн холбооны дээд зөвлөлийн гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус бүр 2 удаа, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats