Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛИДА Дуламжавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛИДА Дуламжавын
/1942/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум. Дарханы үрийн сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1984-03-22. №85/. Эмэгтэй.
    Төрөлх сум, нэгдэлдээ 1972 оноос Дарханы сангийн аж ахуйд тракторчноор ажилласаар ирсэн. Дарханы сангийн аж ахуйд ТМС төгсөж ирсэн охидоор бүрдсэн салаа байгуулж ахлагчаар нь ажиллан 2000-3000 га талбай хариуцан гэрээгээр боловсруулж сангийн аж ахуйнхаа дунджаас 4,4 центнерээр илүү ургац хураажээ. 1974-1983 оны 10 жилд хөрс боловсруулах төлөвлөгөөг 212 хувь биелүүлж, сэлбэг, шатахуунаас 48,4 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан, 1979-1983 оны таван жилийн ажлын дундаж гүйцэтгэлээрээ сангийн аж ахуйнхаа дунджаас 1408 га-гаар, нийт сангийн аж ахуйнуудын дунджаас 1349 га-гаар илүү байжээ. Талбайг эдлэншүүлж боловсруулахад түүнийг гүйцэх механикжуулагч ховор гэж ажил мэргэжил нэгтнүүд нь үнэлдэг ажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Атарчдын алдар” медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats