Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БАТМӨНХ Гомбосүрэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТМӨНХ Гомбосүрэнгийн
/1938/. Төв аймгийн Лүн сум. Төв аймгийн Бүрэн сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1989-11-11. №178/.
    Намын дээд сургууль төгссөн. 1958 оноос Төв аймгийн Лүн, Бүрэн сумын хүн эмнэлэгт сувилагч, салбарын эрхлэгч, рентген техникч, 1965 оноос мөн аймгийн Алтанбулаг, Бүрэн сумын намын үүрийн нарийн бичгийн дарга, аймгийн намын хороонд зохион байгуулагч, 1975  оноос Бүрэн сум, нэгдлийн дарга, 1990 оноос Төв аймгийн нэгдлийн холбооны зөвлөлийн дарга, хөдөө аж ахуйн биржийн захирал, 1992 оноос аймгийн Засаг даргын орлогч зэрэг алба ажлыг хашжээ. “Бүрэн дэлгэрэх” нэгдлийн даргаар ажилласан хугацаандаа мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлж, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлж, үлгэр жишээч хамт олныг бүрдүүлж улсын тэргүүний нэгдлийн нэг болгосон байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats