Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НЯМДОРЖ Сэрдамбын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НЯМДОРЖ Сэрдамбын
/1950-1994/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум. Дарханы Цементийн заводын эргэх зуухны машинч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1991-07-04. №143/.
    1970 оноос Цементийн заводын эргэх зуухны  машинчаар ажиллаж, 1981-1990 оны 10 жилд 42,1 мянган тн чулуунцар үйлдвэрлэж, жил бүрийн төлөвлөгөөгөө 100-196,9 хувь биелүүлж, улсын чанарын хошой аварга болжээ. Үйлдвэртээ анх удаа 500 маркийн цемент үйлдвэрлэх өндөр чанарын чулуунцар үйлдвэрлэж, 1979 онд 500 маркийн 1000 гаруй тонн цемент хийжээ. Зуухны төв арааны тосыг эргүүлж ашиглах тосгуур, галд тэсвэртэй бетон цутгах зэрэг хэд хэдэн шинэ санаачилга гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлснээр 918,2 мянган төгрөгийн хэмнэлт гаргасан байна. 1987-1988 онд заводдаа техникийн шинэчлэл хийх үед санаачилгаараа Хөтөлийн шохойн үйлдвэрт очиж 18 залуу ажилчныг халамжлан ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулан тэр үйлдвэрийн төслийн хүч чадлыг бүрэн эзэмшихэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшсэнээрээ 1986 оноос гадаадын мэргэжилтнийг орлон ажилладаг болсон байна. Улсын чанарын хошой аварга, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats