Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДОРЖСАМБУУ Борнойн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Салбар
ДОРЖСАМБУУ Борнойн
/1943/. Завхан аймгийн Сантмаргац сум. Завхан аймгийн Дөрвөлжин сумын “Таван-Эрдэнэ” ХК-ийн захирал байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1993-07-08. №39/.
    ХААДС-ийг 1969 онд зоотехникч мэргэжлээр төгссөн. 1971-1982 онд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын нэгдэлд зоотехникч, 1982 оноос мөн аймгийн Дөрвөлжин сум, нэгдлийн дарга, “Таван-Эрдэнэ” хоршооны даргаар ажиллаж ирлээ. Орон нутагтаа мал төллүүлэх, зохистой хугацааг тогтоосноор төлийн хорогдлыг багасгасан. “Буурал” омгийн ямааг үржүүлэх ажилд амжилт гаргасан. 130-аад мянган га бэлчээрийг зөвхөн мал төллүүлэх үед ашиглахаар нөөцөлж бэлчээрийн менежментийг сайжруулсан, 160-аад га талбайг хашиж, услан ургацыг нэмэгдүүлэн хамгаалж тэндээсээ хэрэгцээт хадлан өвсний 70-аад хувийг авдаг болсон зэргээр нэгдлээ тэргүүний нэгдлийн нэг болгосон бол зах зээлийн гарааны үед хоршоогоо “Говь” компанитай түншлүүлж ноолуур нийлүүлж ашиг орлого сайтай аж ахуй болгосон байна. Одоо ноос угаах, эсгий хийх хоёр үйлдвэрийг байгуулан ажиллуулж байна. 1990 онд анхны ардчилсан сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats