Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
МӨНХБАТ Жигжидийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МӨНХБАТ Жигжидийн
/1941/. Төв аймгийн Эрдэнэсант сум. Их шавийн дээд сургуулийн захирал байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1994-07-07. №75/. Гавьяат тамирчин /1967-04-22. №15/34/.
    Санхүү, эдийн засгийн техникумыг 1962 онд, ЭЗДС-ийг 1967 онд төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Улсын шигшээ багийн тамирчин, багш, дасгалжуулагч, Үндэсний олимпийн хорооны хөрөнгө оруулалт, хангамж хариуцсан мэргэжилтэн, “Их шавь” биеийн тамирын дээд сургуулийн захирал зэрэг алба ажлыг хийсээр иржээ. 1964, 1968, 1972 оны зуны олимпийн наадамд бөхийн чөлөөт барилдааны тамирчнаар, 1976, 1980 оны олимпод дасгалжуулагчаар оролцжээ. 1968 онд Мехикогийн олимпоос мөнгөн медаль, 1967 онд Энэтхэг улсын Дели хотод болсон ДАШТ-ээс хүрэл медаль авсан Монгол Улсын анхны тамирчин ажээ. 1964 онд Токиогийн олимпийн 7 дугаар байрын шагналт, ДАШТ-д 6 удаа орж 1966 онд 4 дүгээр байр эзэлсэн, 1973 онд Азийн аварга, 1974 онд Тегераны АСН-ын хүрэл медальтай тамирчин, улсын 5 удаагийн аварга бөх юм. 1963-1967 онд төрийн их баяр наадамд завсаргүй 5, 1974 онд 6 дахиа түрүүлсэн, 1961 онд улсын заан, 1963 онд арслан, 1965 онд аварга цол авсан далай, даян, даяар дуурсагдах, дархан аварга билээ. 1990 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцжээ. Дурдатгалын “Түмний минь түшиг”, “Хаях би яараагүй байхад…” нэртэй хоёр ном бичиж Улаанбаатарт хэвлүүлсэн байна. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ОУОХ-ны 100 жилийн ойн цом, ОУБөХ-ны бөхийг дэлхийд хөгжүүлсний төлөө алтан медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats