Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ШИРЭНДЭВ Базарын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Салбар
ШИРЭНДЭВ Базарын
/1912-2001/. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1997-05-15. №78/, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн /1991-12-24. №247/, Төрийн шагналт /1971/.
    ЗХУ-д /хуучин нэрээр/ Улаан-Үдийн Рабфак, Эрхүүгийн Багшийн дээд сургууль төгссөн. Түүхийн багш мэргэжилтэй. 1954 онд “Монгол оронд ардын хувьсгалын ялалтын төлөө тэмцэл ба БНМАУ-ын үүсэл” сэдвээр түүхийн ухааны дэд доктор, 1960 онд “Монгол ардын хувьсгалын түүх” сэдвээр докторын зэрэг хамгаалж, 1961 онд академич болсон байна. Профессор цолтой. 1941 онд Улаанбаатарын багшийн сургуулийн багшаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, 1941-1948 онд МАХН-ын  Төв хороо, Засгийн газарт хариуцлагатай алба хашиж, 1948-1951 онд МУИС-ийн ректор, 1951-1954 онд Гэгээрлийн яамны сайд, Ерөнхий сайдын соёл, гэгээрлийн асуудал эрхэлсэн орлогч дарга, 1954-1957 онд Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, 1960-1961 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн дарга, 1961-1982 онд Шинжлэх ухааны Академийн ерөнхийлөгч зэрэг төр засгийн өндөр алба хашсан нийгмийн нэрт зүтгэлтэн байжээ. 1949-1951 онд Улсын Бага Хурлын гишүүн, 1951 оноос хойш Ардын Их Хурлын депутатаар 9 удаа сонгогдож, Ардын Их Хурлын 5, 9 дэх удаагийн сонгуулиар Ардын Их Хурлын орлогч даргаар сонгогдож, МАХН-ын IX-XVII их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны гишүүн, Улс төрийн товчооны орлогч болон жинхэнэ гишүүнээр удаа дараа сонгогдон ажилласан улс төрийн зүтгэлтэн байжээ. Энхтайвны төлөө тууштай тэмцэж, Дэлхийн энхтайвны зөвлөлийн гишүүнээр олон жил сонгогдож ажилласан байна. Боловсрол, соёл, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан нэрт зохион байгуулагч, Шинжлэх ухааны академи, МУИС-ийг үүсгэн байгуулж анхны удирдагчаар нь ажиллажээ. Түүхийн  шинжлэх ухаан, ялангуяа Монголын шинэ түүхийн чиглэлээр дагнасан судалгааны ажил хийж Монгол Улсын түүхийн нэг, гурван ботийн зохиогч, ерөнхий редактороор ажилласан бөгөөд “XIX-XX зууны зааг дахь Монгол” зэрэг томоохон бүтээл туурвисны дотроос “Монгол ардын хувьсгалын түүх” бүтээлээрээ төрийн шагнал хүртсэн байна. Амьдралынхаа сүүлчийн жилүүдэд “Монголын түүх”-ийн таван ботийн зохиогч, редактороор ажиллаж байжээ. “Нуурын домог”, “Уран хас” зэрэг балетын цомнол, “Төгсгөл” кино болон олон өгүүллэг, тэмдэглэл, найруулал, дурсамж, дурдатгал бичсэн зохиолч. Унгар, Польш, Чех, ОХУ, Герман зэрэг олон орны шинжлэх ухааны академийн жинхэнэ буюу хүндэт гишүүнээр сонгогдож, Английн Лийдсийн их сургуулийн хүндэт докторын цол хүртсэн байна. Олон улсын монголч эрдэмтдийн холбооны хүндэт гишүүн, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн зөвлөх байжээ. Сүхбаатарын одонгоор хоёр, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор таван удаа, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats