Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦОЛ
2012/01/16
Монгол Улсын баатар цолны тухай
Монгол Ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан "Ардын хувьсгалт цэргийн дээд алдар цолыг буй болгох тухай" Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан хурлын 14 дүгээр тогтоол гарчээ. Уг тогтоолын 2 дугаар зүйлд "Улсын баатар цолыг улсын ба ард түмний төлөө дайсан этгээдүүдийг онц баатарлагаар байлдан дарж цусан гавьяа байгуулсан хүмүүст шагнан олгох.
Үүнд:
Улсын баатар цолыг шагнахдаа Корпусыг командлан захирагчаас дээш тушаалын хүмүүст Улсын Бага Хурлаас, доош тушаалын хүмүүст Бүх цэргийн жанжнаас олгоно" гэж заажээ. Үүнээс үзвэл Улсын баатар цолыг бий болгохдоо цэргийн дээд алдар цолтой хамт анх баталсан байна. Түүнээс хойш нийт 56 хүнд Монгол Улсын баатар цол хүртээжээ.

Ш.Хэнмэдэх, П.Төмөрбаатар
Алдар гавьяатны өргөө
2007 он
дэлгэрэнгүй
Монгол улсын баатарууд нэрийн дарааллаар
2012/01/26

Монгол улсын баатрууд 59 хүн байдаг бөгөөд эдгээрээс 41 хүн нь монгол улсын иргэн 18 хүн нь хуучин нэрээр ЗХУ-ын иргэн байна. Булган аймгийн Сайхан, Ховд аймгийн Булган сумдаас хоёр хоёр хүн баатар болсон байна.

 Баатруудын нэрсийн дарааллаар үзэх.


Улсын баатрууд аймаг сумаар
2012/01/26
Монгол улсын баатрууд 59 хүний 41 монгол улсын иргэн, 18 нь ЗХУ-ын иргэн байна.
Аймгуудаас Ховдоос  6, Говь-Алтайгаас 4, Хөвсгөл, Увс, Архангайгаас гурав гурван баатар төржээ.дэлгэрэнгүй
Улсын баатрууд он дарааллаар
2012/01/26

Монгол улсын баатар цолыг 1936 онд баталж Хэнтий аймгийн Баянхутаг сумын Шагдарын Гонгорт олгож байсан бөгөөд үүнээс өмнө Д.Сүхбаатар, С.Магсаржав нарт улсын баатар цол олгож байжээ. Ардын хувьсгалаас хойш нийт 59 баатар төржээ. Үүнээс өмнө баатар цол байсан бөгөөд 100 гаруй хүнд баатар цол олгож байсан гэж үздэг юм байна.

 Улсын баатар цол хүртсэн он дарааллаар үзэх.

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats