Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БЯМБАЦОГТ Намжилын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БЯМБАЦОГТ Намжилын
 /1934/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум. Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1958-02-18. №19/.
Хөвсгөл аймгийн Тариалангийн сангийн аж ахуйд 1949 онд дагалдан тракторчноор орж хөдөлмөрийн гараагаа эхлээд 1955 оноос Сэлэнгэ аймгийн Ерөөгийн сангийн аж ахуйг байгуулагдахад саналаараа очиж тракторч, комбайнч, автомашины жолоочоор ажиллажээ. 1955 онд талбай боловсруулах төлөвлөгөөг 130 хувь биелүүлж, 1956 онд 1113 га, 1957 онд 1400 га газар хагалж, 2 жилийн их засварыг хэмнэсэн амжилтаараа хөдөө аж ахуйн тэргүүний залуучуудын улсын анхдугаар зөвлөлгөөнд шалгаран оролцжээ. 1959 онд “С-6” комбайнаар ажлын 12 хоногт 371 га газрын тариа хадаж, 8158 центнер үр тариа хурааж, 2400 литр шатахуун хэмнэсэн бол 1960 онд “СК-3” комбайнаар ажлын 10 хоногт 415 га-гийн тариа хадаж 5062 центнер тариа цайруулан, 1500 литр шатахуун хэмнэжээ. Сангийн аж ахуйн тэргүүний сайчуудын зөвлөлгөөнүүдэд оролцож, Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats