Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛУВСАНСАМБУУ Цэвээний
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛУВСАНСАМБУУ Цэвээний
 /1915-1986/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум. Говь-Алтай аймгийн авто тээврийн VII баазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1958-11-15. №159/.
Орон нутагтаа 19 настай болтлоо мал маллаж байгаад 1934 онд Улаанбаатар хотод очиж авто тээврийн 2 дугаар баазад аккумуляторчны дагалдангаар ажилд орж, 1936 оноос авто тээврийн 1, 2, 5 дугаар бааз, Тээврийн яаманд, 1951 оноос Говь-Алтай аймгийн VII баазад слесарь, механикч, жолоочоор ажилласан байна. 1951 онд хүлээн авсан шатахуун тээврийн “ЗиС-5” маркийн машинаараа 1952 онд 100 мянга, 1954 онд 200 мянга, 1955 онд 300 мянга, 1957 онд 400 мянга, 1958 оны эхний 10 сард 500 мянган км-т хүргэж явахдаа 6 удаагийн их засварыг хэмнэжээ. Резин дугуй, бензинээс 99904 төгрөгийн хэмнэлт гаргасан байна. Энэ нь тухайн үнийн ханшаар “Газ-51” маркийн машин 9-ийг юм уу хоёрдугаар зэргийн гурил 99904 кг-ийг худалдаж авахуйц хэмнэлт ажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны орлогч гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одонгоор 2 удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats