Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦОГТГЭРЭЛ Сономцэвээний
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦОГТГЭРЭЛ Сономцэвээний
 /1915-1994/. Ховд аймгийн Дарви сум. Ховд аймгийн Дарви сумын “Сутайн хөгжилт” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1959-12-24. №21//. Төрийн шагналт /1978/.
Цэргийн албыг 1936-1940 онд Баянтүмэний 6 дугаар дивизийн 32 дугаар хорооны сургуулийн суманд байлдагчаар хаагаад орон нутагтаа очиж 1940-1954 онд багийн дарга, худалдааны агент, өртөөний улаач, аян жин тээх ажил хийсэн байна. 1954 онд сумынхаа “Сутайн хөгжилт” нэгдэлд элсэж эхний хоёр жилд 300-350 эр төлөг маллаж дээд зэргийн тарга хүч авахуулж онд бүрэн мэнд оруулаад хавар улсын бэлтгэлд нэг бүрийг нь дунджаар 35-47 кг жинтэй тушаасан, 1956-1958 онд 500-550 эм хонь маллаж намар дунджаар 78-85 кг жинтэй болгож, нэгжээс 1600-2500 грамм уртын ноос авч, 100 эх тутмаас 100-113 төл бойжуулж өндөр амжилт гаргаж байжээ. Баатар болсноосоо хойш хонин сүргээ маллаж урьдын амжилтаа бататган хадгалсаар мал маллагааны арвин туршлагаа улсынхаа 100 гаруй суманд очиж малчдад зааж сургангаа нэгдэлдээ 20 суурь хонийг өсгөж өгч, мал маллагааны тогтвортой арга технологийг тогтоох, залуу малчдыг халамжлан хүмүүжүүлэх талаар онцгой чармайлт гаргасан учир Төрийн шагнал хүртсэн байна. Ардын Их Хурлын депутатаар 3 удаа сонгогдож, МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Намын Төв Хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одонгоор 3 удаа, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats