Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ОЙДОВНЯМ Ламаагийн
 /1938/. Завхан аймгийн Идэр сум. УБТЗ-ын депогийн машинч байхдаа Монгол улсын Хөдөлмөрийн баатар /1960-12-17. №242/.
УБТЗ-ын сургууль комбинатад суралцаж 1956 оноос Илчит тэрэгний зүтгүүрийн депод зөвлөлтийн мэргэжилтэн, машинч П.П.Алехины туслахаар хоёр жил ажиллаад, 1958 оноос жинхэнэ машинч болсон байна. 1958-1960 онд 290 удаа хүнд ачаатай галт тэрэг жолоодож нормоос 60-аад мянган тн ачааг илүү тээж, 24 тн түлш хэмнэжээ. Энэ нь тэр үедээ 400 хүний суудалтай, үйлчилгээний бусад өрөө тасалгаанууд бүхий клуб барих хөрөнгөтэй тэнцэх хэмнэлт ажээ. 1962 оноос хойш насны тэтгэвэрт гартлаа суудлын гал тэрэг жолоодсон байна. Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats