Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАДАМСҮРЭН Сономын
/1920-1993/. Булган аймгийн Хантай сум. Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйн ногоочин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-01-11. №12/. Эмэгтэй.
20 нас хүртлээ орон нутагтаа мал маллаж байгаад 1940-1953 онд Улаанбаатар хотод гутлын үйлдвэрт ажилчин, Дотоод яамны Шарын гол дахь аж ахуйд ногоочин, 1953-1969 онд Төв аймгийн Борнуурын сангийн аж ахуйд ногоочин, бригадын дарга, 1969-1972 онд Төв аймгийн Баяндэлгэр сумын нэгдэлд ногоочдын зөвлөх багш, 1972 оноос хойш Борнуурын сангийн аж ахуйд ногоочноор ажиллажээ. Газар тариалангийн үйлдвэрлэлд 40 гаруй жил хөдөлмөрлөхдөө арвин их ургац хурааж тогтвортой амжилт гаргаж байсны дотор га тутмаас 1958 онд 45, 1959 онд 51, 1960 онд 54 тонн байцаа хурааж жил бүр 42,8-52 мянган төгрөгийн цэвэр ашиг оруулж бахдам амжилт гаргасан байна. Москвад болсон дэлхийн эмэгтэйчүүдийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats