Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЧУЛУУНБААТАР Жамбын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЧУЛУУНБААТАР Жамбын
/1933/. Баянхонгор аймгийн Баянбулаг сум. Сэлэнгэ аймгийн Ерөөгийн модон заводын тракторч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-02-15. №37/.
1950 онд Сэлэнгэ аймгийн Ерөөгийн Г.Бумцэндийн нэрэмжит мод бэлтгэлийн аж ахуйд /тэр үед модон завод нэртэй байжээ/ ирж мод бэлтгэгч, салчин, уулын тракторчин, мастер, Улаанбаатар хотын Мод боловсруулах комбинатад зөвлөх мастер, механикч, тракторч, хөдөлмөр хамгааллын байцаагч зэрэг ажлыг хийжээ. Ерөөд байхдаа 1951 онд Б.Дашзэгвэ /хожим хөдөлмөрийн баатар болсон/-тэй нэг баг болж түүнд шавь орж ажиллан улмаар уулын тракторчны мэргэжил эзэмшиж 1955 оны 8 дугаар сард авсан “ТДТ-40” маркийн тракторыг 1969 он болтол барихдаа их, дунд засваргүйгээр 8000 мотор цаг ажиллуулж, 60 мянга гаруй шоо метр гуалин цагаалж, эдэлгээний нормыг хоёр дахин давуулж, 1969 онд авсан “ТДТ-60” маркийн трактораараа 250 мянган шоо метр гуалин цагаалж их, дунд засваргүйгээр эдэлгээний нормыг 2,5 дахин давуулж урьдын амжилтаа ахиулан бататгажээ. Ой модны аж үйлдвэрийн салбарт 40 шахам жил ажиллахдаа техникийн хүчин чадлыг дүүрэн ашиглаж, норм төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн чанар, үр ашгийг дээшлүүлж, олон хүнийг ажилдаа дагалдуулан сургаж дадлагажуулсан байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats