Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦОГОО Бадамсамбуугийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦОГОО Бадамсамбуугийн
/1936-2003/. Архангай аймгийн Эрдэнэмандал сум. Улаанбаатар хотын Барилга трестийн өрлөгчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-02-15. №38/.
Барилгын техникум, Политехникийн дээд сургууль төгссөн. Барилгын инженер мэргэжилтэй. 1952 онд 16 настайдаа Улаанбаатар хотын барилгын трестэд ажилчнаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлснээс хойш өрөгч, бригадын дарга, даамал, инженер, 1980 оноос Барилгын эрдэм шинжилгээний хүрээлэнд инженерээр нийт 40 гаруй жил ажиллаад 1995 онд насны тэтгэвэрт гарсан байна. 1950-иад оны дундуур барилгачин Д.Намсрайн /хөдөлмөрийн баатар/ хамт барилгын ханыг өрөх гуравт, тавтын систем буюу хөдөлмөр зохион байгуулалтын шинэ хэлбэрийг барилгын үйлдвэрлэлд нэвтрүүлж өдөрт 23000-54800 ширхэг тоосго өрж, өдөр тутмын нормоо 280-аас дээш хувиар биелүүлж алдар нэрээ дуурсгажээ. Энэ системийг нэвтрүүлснээр манай улсын барилгачдын ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмж эрс дээшилсэн байна. Тэрбээр 1960 онд Улаанбаатар хотын цахилгаан станцын анхны, дээшээ өгсөх тутам нарийссан дугуй хэлбэртэй, нарийн ур шаардсан өрлөгтэй өндөр янданг бие дааж өрсөн нь монгол хүний төдийгүй монголын барилгын түүхэнд анхны нарийн хэцүү өрлөгтэй ажил байсан ажээ. Нийтдээ төв, хөдөөгийн 200 гаруй барилгыг барилцсан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МХЗЭ-ийн дөрөв, МҮЭ-ийн хоёр их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats