Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
БУМБАА Тостын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БУМБАА Тостын
/1911-1982/. Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт төрсөн. Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат. Завхан аймгийн Шилүүстэй сумын “Саруул зам” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-03-16. №82/. Эмэгтэй.
Багадаа хэрмэл Дамбийжаад мөргөж буян үйлдэхээр эхийгээ дагаж очиж түүний боол зарц болж зүдэрч явсан энэ эмэгтэй 1922 онд Дамбийжаа сөнөөгдсөнөөр эх орондоо ирж мал маллан ариун цагаан хөдөлмөрийнхөө үр шимээр алдарт малчин болсон байна. 1955 онд Завхан аймгийн Шилүүстэй сумын “Саруул зам” нэгдэлд гишүүнээр элсэж анх 42 ингэ авч маллаж 6 жилд үр төлөөр нь өсгөж 315 толгой болгожээ. Энэ хугацаанд ноосны төлөвлөгөөг 102-110 хувь биелүүлсэн байна. Хангай нутгийн нөхцөлд тэмээний маллагаа арчилгаа, ботго бойжуулах талаар үлэмж арга туршлага хуримтлуулж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII их хурал, Нэгдэлчдийн дөрвөн удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон хоёр удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats