Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НАМГАА Ядамдашийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАМГАА Ядамдашийн
/1921-2000/. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сум. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын “Чойбалсангийн зам” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-04-15. №100/. Эмэгтэй.
Бага наснаасаа мал маллагааны эрдэм ухаанд суралцаж өөрийн хичээл зүтгэлээр алдарт малчин болжээ. 1956 онд төрөлх сумандаа байгуулагдсан нэгдэлд элсэж олон жил хоньчноор ажиллахдаа 1961 оны 3 дугаар сарын 17-26-нд тавьсан 9 хоногийн их цасан шуурганаар хариуцсан 1200 эр шүдлэн хонио хээр хөдөө ганцаараа хорьж тогтоон байгалийн гамшгаас тоо толгой бүрэн аварч гарамгай гавьяа байгуулжээ. Үүний урьд жил төлөг бүрээс дунджаар 1400 грамм ноос авч, хонь бүрт дундаас дээш тарга хүч авахуулж, 1250 хөдөлмөр өдөр бүтээж сум, нэгдлийнхээ хөдөлмөрийн аварга болж байжээ. Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats