Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
САНЖЖАВ Ламжавын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САНЖЖАВ Ламжавын
/1917-1990/. Увс аймгийн Зүүнхангай сум. Увс аймгийн Зүүнхангай сумын “Дэвшилт” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1961-08-25. №232/.
Цэргийн албыг 1937 оноос хаасны дараа хувийн мал сүргээ адгуулж байгаад 1949 оноос улсын морин өртөөний улаач, 1951 оноос төрөлх сумынхаа нэгдлийн хоньчин, 1973 оноос аймгийнхаа Сагил, Тариалан, Цагаанхайрхан, Өндөрхангай сумын нэгдлүүдэд зөвлөх малчнаар ажиллажээ. 1954-1960 онд жил дараалан 500 хонь төллүүлж 520-527 хурга бойжуулж байжээ. Хөдөө аж ахуйн нэгдлийг үүсгэн байгуулах, бэхжүүлж хөгжүүлэх, залуу үеийг мал маллагааны арга ухаанд сургаж дадлагажуулахад хүч мэдлэгээ зориулсан алдарт малчин байжээ. Ардын Их Хурлын депутатаар 3 удаа сонгогдож, МАХН-ын хоёр, нэгдэлчдийн гурван их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats