Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛУВСАН Чойнжуурын
/1909-1993/. Сүхбаатар аймгийн Мөнххаан сум. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын “Гайхамшигт” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1962-07-09. №124/.
Бага наснаасаа мал маллаж, 1958 онд төрөлх сумынхаа нэгдэлд элсэж хоньчноор ажиллан хариуцсан сүргээ дээд зэргээр таргалуулж он цагт бүрэн мэнд оруулж, 1959-1961 онд жил бүр 500 эм хониноос бүгд 1638 хурга бойжуулж, үйлдвэрлэлийн даалгавруудаа давуулан биелүүлж хөдөлмөрийн гарамгай амжилт гарган энэ эрхэм хүндэт алдар цолыг хүртжээ. Баатар болсныхоо дараа эр төлөг маллаж шүдлэн насанд нь  улсын бүртгэлд дунджаар 43-58,6 кг жинтэй тушааж, 1963-1967 оны таван жилд 1225 хоньтой тэнцэх 41 тн мах хэмнэж, бэлтгэлийн үнээр 70 гаруй мянган төгрөгийн ашгийг нэгдэлдээ оруулжээ. 1967 оноос аймгийнхаа Онгон, Баяндэлгэр, Халзан сумдад 2-3 жилийн хугацаатай очиж зөвлөх малчнаар ажиллан мал маллагааны арвин туршлагаа бусдад зааж эзэмшүүлжээ. Ардын Их Хурлын депутатаар дөрвөн удаа сонгогдож, МАХН-ын XV, XVI их хурал, улсын сайн малчдын IV зөвлөлгөөнд төлөөлөгчөөр оролцож байжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats