Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ШАРАВДОРЖ Чимэг-Очирын
/1937/. Увс аймгийн Зүүнхангай сум.  Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1963-07-03. №127/.
1953 онд Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд ирж гурван сарын дамжаагаар тракторч-комбайнчийн мэргэжилтэй болж 1969 он хүртэл тэндээ, 1969-1978 онд мөн аймгийн Лүн сумын нэгдэлд механикжуулагч, 1978-1991 онд эргэж Жаргалантдаа очиж 10 жилийн дунд сургуульд техник хөдөлмөрийн багшаар ажиллажээ. Механикжуулагчаар ажилласан бүх хугацаандаа төлөвлөгөө нормоо тогтмол давуулан биелүүлсний дотор 1962 онд “ДТ-54” трактороор зөөлөнд шилжүүлснээр 1536 га-гийн ажил хийж, “СК-3” комбайнаар 872 га-гаас 13,6 мянга гаруй центнер тариа хурааж дээд амжилт тогтоож байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats