Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАШДОРЖ Гэндэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШДОРЖ Гэндэнгийн
/1935-1986/. Хөвсгөл аймгийн Тариалан сум. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн туршлага аж ахуйн тракторч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1963-08-15. №148/.
1945 онд бага сургууль, 1958 онд тракторч-комбайнчийн дамжаа, 1983 онд Сэлэнгэ аймаг дахь хөдөө аж ахуйн техникумыг эчнээгээр төгссөн. 1954 оноос цэргийн алба хааж, 1958 оноос Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйд тракторч-комбайнч, тохируулагч мастераар ажиллажээ. 1959-1962 онд 1500 га-гийн ажил хийж, удирдсан бригадын хагалгаа, үрэлгээ зэрэг төлөвлөгөөт зорилтуудыг 125-150 хувиар биелүүлж сайхан амжилт гаргаж байжээ. Атар эзэмших анхны хөдөлгөөнд идэвхтэй оролцож, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, залуу механикжуулагчдыг ажилд нь сургаж дадлагажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан байна. МАХН-ын XV их хурал, тэргүүний тариаланчдын зөвлөлгөөнүүдэд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats