Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
САМБУУ Жамсрангийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

САМБУУ Жамсрангийн

/1895-1972/. Түшээт хан аймгийн Зоригт ван Цэрэн бавайн хошуу, одоогийн Төв аймгийн Бүрэн сум. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар/1965-06-26. №135/.

Бага залуудаа гэрийн сургалтаар бичиг үсэг сурч хошууны тамгын газар бичээчийн алба хааж байжээ. Ардын хувьсгалыг гүнзгийрүүлж тус орныг өөрчлөн байгуулах үйл ажилд идэвхтэй оролцож 1922-1937 онд Сангийн яаманд бичээч, нягтлан бодогч, эрхэлсэн түшмэл, Богд хан уул, Өмнөговь аймгийн дарга, Мал, тариалангийн яаманд хэлтсийн даргаар ажиллажээ. 1930-аад оны эцсээр дипломат албанд шилжиж, БНМАУ-аас ЗСБНХУ-д /хуучин нэрээр/ суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчингээр 1937-1946 онд, Гадаад явдлын яамны хэлтсийн дарга, орлогч сайдаар 1946-1951 онд, БНАСАУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар 1951-1953 онд, Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн орлогч даргаар 1953-1954 онд ажиллаад 1954 оноос нас эцэслэтлээ БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын өндөр албыг хашсан байна. 1951 оноос Ардын Их Хурлын депутатаар тасралтгүй сонгогдож, МАХН-ын III, IX, XII-XVI их хуралд төлөөлөгчөөр оролцож, 1954 оноос хойш Намын Төв Хорооны бүрэлдэхүүнд орж Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдож ажилласан байна. Нам, улсын удирдах байгууллагад олон жил ажиллахдаа манай орны эдийн засаг, соёлын байгуулалтын үйлст болон хөдөлмөрчдийн аж байдлыг дээшлүүлж, ардын төрийг бүх талаар бэхжүүлэхэд хамаг мэдлэг, амьдралын баялаг туршлагаа зориулсан байна. Мал аж ахуйг хөгжүүлэх, мал маллах арга ажиллагааг боловсронгуй болгоход ямагт онцгой анхаарч нэлээд хэдэн зохиол бүтээл туурвисан нь одоо ч үнэ цэнтэй байна. Сүхбаатарын одонгоор дөрвөн удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ. ЗХУ-аас Лениний одон, Октябрийн хувьсгалын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Улаан таван хошуу одон, медалиудаар шагнагдаж, 1966 онд “Улс түмний хоорондын энх тайвныг бэхжүүлэхийн төлөө” олон улсын Лениний шагнал хүртжээ. Мөн тухайн үеийн хэд хэдэн социалист улс одон, медалиар шагнажээ. “Амьдралын замналаас” дурдатгалын хоёр дэвтэр ном туурвиж Улаанбаатарт 1965, 1970 онд хэвлүүлжээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats