Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭНД Дунжмаагийн

/1923-1998/. Дундговь аймгийн Өлзийт сум. Дундговь аймгийн Өлзийт сумын “Хоёрдугаар таван жил” нэгдлийн тэмээчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1965-07-09. №150/.

Цэргийн албыг 1939-1944 онд хаасан. Халх голын байлдааны ахмад дайчин. 1957 онд нэгдэлд элсэж 236 тэмээ анх авч хорогдолгүй маллаж үр төлөөр нь өсгөж 1962 онд улсын аварга төлчин болсон, 1961-1965 оны таван жилд 205-333 тэмээ хорогдолгүй маллаж, 53-111 ингэнээс ботго бүрэн бойжуулж нэгжээс дунджаар 6,3 кг ноос авч, зоо мал эмнэлгийн анхны мэдэгдэхүүн эзэмшиж, шинэ санаачилга тавыг гаргаж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Нутгийн шилмэл тэмээний суурь бүрдүүлж Галбын говийн улаан омгийн буураар сайжруулж ашиг шимийг нэмэгдүүлсэн байна. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, МАХН-ын болон нэгдэлчдийн их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, “Алтан гадас” одон, “Бид ялав” медаль, ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats