Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАМСРАЙ Дашбалжирын
/1934-1974/. Төв аймгийн Баян-Өлзийт /Борнуур/ сум. Улаанбаатар хотын барилга трестийн бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1969-03-12. №70/.
1946 онд 13 настайдаа Улсын төв номын сангийн барилга дээр туслах ажилчнаар орсноос хойш 28 жил барилгын үйлдвэрлэлд ажиллажээ. 1950-иад оны эхний хагаст ЗХУ-ын /хуучин нэрээр/ алдарт барилгачин В.Королевын туршлагыг өөрөөр нь заалган эзэмшиж ажлын нэг өдөрт 3-тын системээр 31950, тавтын системээр 50316 ширхэг тоосго өрж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргаснаа дараах жилүүдэд бататган хадгалсан алдарт барилгачин ажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиуд, “Улсын ударник” цол тэмдгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats