Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

МИНЖҮҮР Рэнцэнгийн
/1914/. Архангай аймгийн Тариат сум. Архангай аймгийн Их тамир сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1969-12-18. №267/.
ЗХУ-д /хуучин нэрээр/ Дотоод явдлын яамны нэг жил 6 сарын дамжаа, дотооддоо Намын дээд сургуульд суралцаж төгссөн. Цэргийн алба хаасныхаа дараа Архангай аймгийн хойд талын 13 сум хариуцсан шууданч, мөн аймгийн Бүрд, Өндөр-Улаан, Мөрөн сумын Намын үүрийн нарийн бичгийн дарга, Дотоод явдлын яамны төлөөлөгч, мөн аймгийн Мөрөн, Их Тамир сум, нэгдлийн дарга, “Тунгалаг Тамир” хоршооллын дарга, Нэгдлийн холбооны дээд зөвлөлд зөвлөгч, зах зээлийн үед “Монгол Амекал” үйлдвэр, аж ахуйн зарим нэгжид зөвлөгчөөр ажилласаар иржээ. Их тамир сум, “Гэрэлт зам” нэгдлийг 18 жил удирдахдаа цагаан идээний үйлдвэр байгуулж жилд 120-иос дээш тонн цагаан идээ үйлдвэрлэж, 1,2 саяас илүү төгрөгийн борлуулалт хийж, 400 мянгаас илүү төгрөгийн орлогыг зөвхөн түүнээс олж байсан жишээлэнгээр нэгдлийн үйлдвэрлэлийг олон талаар хөгжүүлж, ашиг орлогыг арвижуулан, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн ахиц ололт олж хөдөлмөрийн гарамгай амжилт гаргасан хөдөө аж ахуйн алдарт удирдах ажилтан ажээ. Сүүлийн арваад жилд өндөр настай болсон ч гэлээ зүгээр сууж сураагүй зангаараа хийж бүтээх, олныг зохион байгуулж шинэ нөхцөлд аж төрөх аргад сургахад өөрийн арвин туршлага, сэтгэл зүтгэлээ зориулж Архангай аймагт малчдын хөдөлмөрөөр хоршсон хоёр хоршоо байгуулж үр бүтээлтэй ажиллуулж байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН, нэгдэлчдийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг төрийн дээд олон одон, медалиар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats