Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДОРЖНАМЖИЛ Сонын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОРЖНАМЖИЛ Сонын
/1931/. Сүхбаатар аймгийн Онгон сум. УБТЗ-ын илчит тэрэгний машинч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1970-12-08. №208/.
Бүрэн дунд сургууль төгсөөд хөдөө гарч мал маллаж, ан гөрөө хийж аж төрж байгаад цэргийн албанд явж хугацаат үүргийг гүйцээгээд 1954 онд төмөр замын сургууль комбинатад орж суралцан илчит тэрэгний туслах машинч мэргэжилтэй болсон байна. Дорнод аймгийн төмөр замд 1955-1957 онд, Улаанбаатар төмөр замд 1957 оноос хойш илчит тэрэгний машинчаар ажиллангаа Төмөр замын техникумыг төгсгөжээ. Илчит тэрэгний машинчаар 14 жил ажиллахдаа нэг сая км зам туулж, 300-гаад удаа хүнд ачаатай илчит тэрэг жолоодож нормоос 60 орчим мянган тонн ачааг илүү тээвэрлэсний гадна 1000 гаруй удаа суудлын илчит тэрэг жолоодож осол зөрчилгүй ажиллаад зааварлагч машинч болж арвин баялаг арга туршлагаа шинэ залуу машинчдад зааж ажил мэргэжилд нь дадлагажуулжээ. Говийн барьсан мод үзэгдэхгүй харанхуйлсан элсэн шуурга, хангайн үерт эвдэрсэн зам зэрэг удаа дараагийн гамшигт үед сүйрлээс олон хүний амь нас, улсын үлэмж хэмжээний эд хөрөнгийг аварч гарамгай гавьяа байгуулж “Шударга журам” медалиар шагнагдсан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН, МҮЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats