Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЖАМЪЯН Сэнгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЖАМЪЯН Сэнгийн
/1933/. Архангай аймгийн Цэнхэр сумын “Социализмын зам” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-06-03. №106/.
    1956 оноос сумынхаа нэгдэлд малчнаар ажиллаж, анх авсан 200 эм хонио үр төлөөр нь өсгөж 1000 шахам толгой болгож өсгөөд шилжүүлж, 1964-1975 онд 496-1039 толгой эр хурга, ишиг хариуцан элбэг үмхэх ургамал, эргэж балгах устай нутаг бэлчээр сонгон хотгүй отроор дээд зэргийн тарга хүч авахуулж он цагт бүрэн оруулж шүдлэн насанд нь улсын бэлтгэлд нэгдлийн дунджаас 14-17 кг-аар илүү жинтэй тушааж байжээ. Үүний дотор 1966-1970 он буюу IV таван жилд 2141 толгой мал хариуцан маллаж нэгжээс дунджаар 1743 гр ноос авч, нэгжийг дунджаар 45,4 кг жинтэйгээр улсын бэлтгэлд тушааж, хурган наснаас нь эхлэн оторлон таргалуулж бэлтгэлд тушааснаар 38738 кг мах буюу 1245 хонь хэмнэж 186750 төгрөгийн ашгийг нэгдэлдээ оруулсан байна. 1976 оноос хойш жилд 505-550 эм хонь маллаж төл бойжуулах даалгаврыг 100,4-101 хувь биелүүлж бусад ажлаараа жигд амжилт гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats