Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАШЗЭГВЭ Балдангийн
/1929/. Сэлэнгэ аймгийн Ерөө сум. Сэлэнгэ аймгийн Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйн тракторч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/.
1947 онд ойн байгууллагад ажилд орж хөдөлмөрийн гараагаа эхэлж Ерөөгийн мод бэлтгэлийн аж ахуйд олон жил ажиллахдаа норм төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж байсны дотор 1961 оноос “С-100” трактор барьж ойн зам засч хоёр жилд зам засварын төлөвлөгөөг 190-310 хувь биелүүлжээ. Уулын тракторч болсноосоо хойш тухайлбал, 1963 онд хүлээн авсан “ТДТ-60” трактораараа 1970 он хүртэлх долоон жилд 74455 шоо метр гуалин цагаалж, сэлбэг, шатахуунаас 27877 төгрөгийн хэмнэлт гаргаж, системийнхээ хошой аварга болжээ. Энэ модыг сунгаж тавибал 900 км болох ажээ. Ой модны аж үйлдвэрийн салбарт анхны жижиг механикжсан бригад байгуулснаа томсгосон бригад, нэгдсэн хэсэг болгож өргөтгөн хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулсан, ойд модыг зурваслан унагадаг болгож рейсийн хугацааг 15-20 минутаар богиносгосон байна. Тракторын нүхэн зоорь санаачлан барьснаар өвлийн хүйтэнд трактораа халаах гэж олон дахин босч их хэмжээний түлш үр ашиггүй шатааж байсныг болиулж хөдөлмөр хөнгөвчилж, ихээхэн хэмнэлт оруулсан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVI их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, хошой Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats