Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

СОСОР Дамдингийн
/1911-1991/. Сүхбаатар аймгийн Мөнххаан сум. Холбооны барилга монтажийн газрын кабельчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/.
1939 оноос Улаанбаатар хотын телефон ашиглалтын хороонд үйлчлэгч, монтёр, Холбооны барилга монтажийн газарт кабельчин, кабель шугамын механикч, бригадын даргаар олон жил ажиллажээ. Улаанбаатар хот, арваад аймгийн АТС-ын кабель шугамын ажлыг хийсний гадна 1966-1970 онд төв, орон нутгийн холбооны 200-2000 ноймерын багтаамжтай АТС-ын кабель шугамын ажилд нийт 100 мянга гаруй утсыг залгаж угсарч, IV таван жилд 8 жилийн ажил хийсэн байна. Монгол орныг холбоожуулах, холбооны шугам сүлжээний хэвийн жигд ажиллагааг хангахад их хувь нэмэр оруулж, ажил мэргэжилдээ олон хүнийг дагалдуулан сургаж дадлагажуулсан гавьяатай хүн бөгөөд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats