Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАМДИН Баяртын
/1911/1985/. Сэлэнгэ аймгийн Мандал сум. Үйлдвэр хоршооллын төв зөвлөлийн авто баазын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/.
1938-1940 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын өвс хадах морин станцад цахилгааны моторчин, 1940-1947 онд ардын цэрэгт байлдагч, 1947 оноос авто тээврийн артель, Нийтийн аж ахуй, үйлчилгээний системд жолоочоор ажиллажээ. 1956-1970 оны 14 жилд 21 жил 6 сарын ажил хийжээ. Их засвар хийсэн “Зис-150” маркийн машин хүлээн авч нэг сая 29 мянган км явуулсны гадна саятны бригадын хөдөлгөөнийг НААҮЯ-ны хэмжээнд анх санаачлан зохион байгуулжээ. Олон залуусыг ажил мэргэжилд нь дадлагажуулж тэргүүний тээвэрчид болоход байнгын дэмжлэг туслалцаа үзүүлсэн халамжлан хүмүүжүүлэгч байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats