Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ТӨМӨРДОРЖ Банзарын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ТӨМӨРДОРЖ Банзарын
/1908-1999/. Төв аймгийн Батсүмбэр сум. Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн механикч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/.
Механикчийн дамжаа төгсөөд 1942 оноос газар тариалангийн үйлдвэрлэд оролцож, 1945 оноос Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйн ерөнхий механикчаар ажиллажээ. Газар тариалангийн үйлдвэрлэлийг механикжуулж хөдөлмөрийг хөнгөвчлөх талаар шинийг эрэлхийлж хадлангийн болон төмсний ажлыг иж бүрэн механикжуулснаар хөдөлмөрийн бүтээмжийг 13,6-47,3 хувиар дээшлүүлж, өөрийн өртгийг 25,6-31,7 хувиар хямдруулж, жилд 1300 хүний хүч буюу 43 мянган хүн өдрийн ажлыг хэмнэж, 445 мянган төгрөгийн ашгийг улсад оруулжээ. 110 гаруй хүнд механикжуулагч мэргэжил эзэмшүүлсэн байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, агрономичид болон тэргүүний тариаланчдын улсын анхдугаар зөвлөлгөөнүүдэд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн  гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, бусад медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats