Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ГАЛТ-ОЧИР Балжхүүгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ГАЛТ-ОЧИР Балжхүүгийн
/1930/. Булган аймгийн Тэшиг сум. Булган аймгийн Ингэттолгойн сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/.
1958 оноос трактор барьж Булган аймгийн Ингэттолгойн сангийн аж ахуйд тракторч-комбайнчаар олон жил ажилласан байна. 1959  онд хүлээн авсан “СК-3” комбайнаараа их засваргүй 9 жил ажиллахдаа жилийн нормыг 150-160 хувь  биелүүлж, 1960 оноос барьсан “ДТ-54” трактороороо IV таван жилд 4907 зөөлөн га-гийн ажил гүйцэтгэж, тракторын нормыг жил бүр 66-гаас дээш хувиар давуулж, хоёр техник дээр чадамгай хослон ажиллахын жишээг үзүүлжээ. Улсын аварга комбайнчаар удаа дараа шалгарсан байна. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. Сүхбаатарын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats