Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДОЛЖИНЖАВ Ядамын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДОЛЖИНЖАВ Ядамын
/1937-1988/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум. Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйн ногоочин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1971-07-02. №133/. Эмэгтэй.
Төв аймгийн Батсүмбэрийн сангийн аж ахуйд 1953 оноос малчин, дараа жилээс нь ногоочноор ажиллаж 1987 онд насны тэтгэвэрт гарчээ. Өөрийн багш алдарт ногоочин Д.Долгорын арга туршлагыг баяжуулан хэрэглэж багшийгаа залгамжилсан энэ ногоочин хүнсний ногооны  га тутмаас авах нормыг 2-3 дахин давуулж, 48-75 тонн ургац хурааж хөдөлмөрийн бахдам амжилтын эзэн болсон байна. Ардын Их Хурлын депутатаар хоёр удаа сонгогдож, МАХН-ын их хуралд төлөөлөгчөөр оролцож байжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, “Алдарт эх” I, II одон, ойн хүндэт медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр шагнагджээ. Хөдөлмөрийн баатар Ж.Пүрвээгийн эхнэр.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats