Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
АМГАЛАН Цэвэгийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АМГАЛАН Цэвэгийн
/1943/. Булган аймгийн Бугат сум. Савхин эдлэлийн үйлдвэрийн оёдолчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1974-02-01. №21/. Эмэгтэй.
    1959 онд дунд сургуулийн долдугаар анги төгсөөд 16 настайдаа Аж үйлдвэрийн комбинатын савхин эдлэлийн оёдлын үйлдвэрт ажилчнаар орсноос хойш оёдолчин, мастер, цехийн даргаар тасралтгүй 30 жил ажиллажээ. Нормчноор ажилласан 21 жилдээ 42 жил 4 сар 17 хоногийн ажил хийж, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж хамт  олноо хошуучлан улс даяар нэрд гарч хөнгөн үйлдвэрийн салбараас төрсөн анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар ажээ. 1983 оноос үйлдвэртээ оёдлын цехийн даргаар ажилласан. Ардын Их Хурлын депутатаар дөрвөн удаа сонгогдож, Ардын Их Хурлын орлогч дарга, Тэргүүлэгч гишүүнээр тус бүр нэг удаа сонгогдож, Монголын Парламентын бүлгэмийн тэргүүлэгчээр ажилласан байна. МАХН, МҮЭ, МХЗЭ-ийн их хуралд тус бүр хоёр удаа төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats