Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НЯМДОРЖ Намжилцэрэнгийн
/1929-1992/. Өмнөговь аймгийн Сэврэй сум. Улаанбаатарын геологийн удирдах газрын өрмийн ахлах мастер байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1974-10-19. №279/.
    1955 оноос Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт дизельчнээр хөдөлмөрийн гараагаа эхэлж Улаанбаатар хот, Чойр, Хөвсгөлийн геологийн удирдах газарт өрмийн мастер, ахлах мастер, даамал, төвийн геологийн  экспедицийн инженерээр ажиллаж эх орны эрдэс баялгийг илрүүлж судлах, нээж ашиглахад олон жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан, олон хүнийг өрөмдлөгийн мэргэжилд сургасан ажилчин байжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдсон байна. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats