Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ХЭРЛЭН Сундуйн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ХЭРЛЭН Сундуйн
/1944/. Хөвсгөл аймгийн Рашаант сум. Улаанбаатар хотын Барилга трестийн нэгдсэн бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1975-01-28. №13/.
    Нийслэлийн 20 дугаар сургуулийн 7 дугаар анги төгсөөд сантехникчийн дамжаанд суралцаж цахилгаан сантехникчийн мэргэжилтэй болжээ. Улмаар 1964 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Целиноград хотод барилгын ТМС-д суралцаж мужааны мэргэжил эзэмшсэн, Барилгын техникум, МУИС-ийн барилга инженерийн ангийг /оройгоор/ төгсчээ. Улаанбаатар хотын цахилгаан сантехникийн нэгдсэн трест, Хэнтий аймгийн Барилга угсралтын конторт сантехникч, 1966 оноос Улаанбаатар хотын барилга угсралтын трестэд өрөгч-угсрагч, бригадын  даргаар ажиллажээ. 1972 оноос аж ахуйн тооцоотой нэгдсэн бригадыг санаачлан байгуулж барилгыг бүхэлд нь гэрээлэн авч эдийн засгийн үр ашгийг нь тооцон хариуцаж ажиллажээ. Санхүүгийн техникумын оюутны дотуур байр, 33, 49 дүгээр сургууль гэхчилэн, ихэвчлэн хүүхэд залууст зориулагдсан барилгуудыг хугацаанаас нь өмнө чанарын өндөр үнэлгээтэй барьж ашиглалтад оруулжээ. Сүхбаатарын одон, бусад одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats