Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ДАГВА Дорлигийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАГВА Дорлигийн
/1916-1987/. Завхан аймгийн Цэцэн-Уул сум. Завхан аймгийн Улиастай хотын нэгдүгээр бага сургуулийн эрхлэгч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1975-08-19. №171/, Гавьяат багш /1967-02-03. №22/.
    Гэрийн сургалтаар бичиг үсэг сурч хошууны тал бичээчээр хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1930 онд Завхан аймгийн Түдэвтэй, Завханмандал суманд соёлын довтолгооны багшаар ажиллаж, 1932 онд Улиастай дахь аж ахуйн сургуульд, 1934-1937 онд Улаанбаатарт Багшийн сургуульд суралцаж төгсгөжээ. 1937 онд Улаанбаатар хотын үлгэр жишээ бага сургуульд багш болж улмаар Завхан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад багш, захирлаар 40 гаруй жил ажиллаж ард түмний үр хүүхдийг сургаж хүмүүжүүлэх, ард түмнийг соёлжуулан гэгээрүүлэх, боловсролын байгууллагыг хөгжүүлж бэхжүүлэх, багш боловсон хүчнийг ажилд нь сургаж дадлагажуулахад олон жилийн мэдлэг, туршлага, хүч зүтгэлээ зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч байжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Монголын багш нарын 2, 3, 4 дүгээр их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats