Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТЧУЛУУН Бэгзийн
/1920-1981/. Баянхонгор аймгийн Хүрээмарал сум. Төв аймгийн Угтаалын сангийн аж ахуйн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-01-28. №11/.
    Намын дээд сургууль, ХААДС төгссөн. Хөдөө аж ахуйн эдийн засагч мэргэжилтэй. 1948-1953 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал, Баянбулаг суманд ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга, бага сургуулийн багш, 1953-1956 онд Баянхонгор аймгийн ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, 1960-1961 онд МХЗЭ-ийн Төв хороонд хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байгаад саналаараа атар газар эзэмших үйлст оролцон Төв аймгийн Угтаал, “Залуучууд” сангийн аж ахуйн даргаар нас эцэслэтлээ 15 жил ажиллаж газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Ардын Их Хурлын депутатаар 3 удаа сонгогдож, МАХН-ын хоёр их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны орлогч гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор тус бүр хоёр удаа, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats