Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БАТДЭЛЭГ Жамъянжавын
/1942/. Завхан аймгийн Шилүүстэй сум. Дарханы сангийн аж ахуйн тракторч-комбайнч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-06-07. №111/.
1959 онд атарт саналаа өгсөн үе тэнгийн 86 залуугийн хамт Сэлэнгэ аймгийн Дарханы сангийн аж ахуйд ирж гурван сарын дамжаанд суралцаж тракторчны мэргэжилтэй болж анхны шан таталцсан атарчдын нэг ажээ. 1959 оноос трактор, 1961 оноос комбайн жолоодож талбай боловсруулах, үрэлгээ хийх, ургац хураах норм төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлсний дотор анх авсан “СК-4” комбайнаа 10 жил их засваргүй эзэмшиж 25 жилийн ажил гүйцэтгэж байжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats