Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДҮГРЭЭ Чимэдийн
/1924-1983/. Дорноговь аймгийн Хөвсгөл сум. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эх баригч бага эмч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-10-19. №224/. Эмэгтэй.
Төрөлх сумынхаа хүний эмнэлэгт 1939 онд асрагчаар орж хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1940 онд Улаанбаатар хотод эх барих бага эмчийн мэргэжил эзэмшсэнээс хойш Дорноговь аймгийн Ихжаргалан, Айлбаян, Хөвсгөл, Хатанбулаг сум, аймгийн төвийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасаг, Улаанбаатар хотын клиникийн нэгдүгээр амаржих газарт эх барих бага эмчээр 42 жил ажиллажээ. Эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалах, эмч, эмнэлгийн ажилчдыг ажил мэргэжилд нь сургаж дадлагажуулахад бүхий л хүч, мэдлэг туршлагаа зориулсан байна. Ардын Их хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XV их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одонгоор хоёр удаа, медалиудаар шагнагджээ


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats