Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДЭЛЭГ Халтарын
/1932-1993/. Увс аймгийн Өндөрхангай сум. Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1976-10-19. №227/. Хүний гавьяат эмч /1971-06-03. №109/.
Багшийн сургууль, МУИС-ийг төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. 1956-1988 онд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс засалч эмч, зөвлөх эмч, 1988-1993 онд Улсын клиникийн төв эмнэлэгт мэс засалчаар ажиллаж олон мянган хүнийг мэс заслын аргаар эмчлэн эдгэрүүлжээ. Уулын спортоор хичээллэж олон өндөр уулын оргилд авирч гарсан спортын мастер бөгөөд уулчдын эмчээр ажиллаж, 1960 онд Увс аймгийн нутаг дахь Цагаан дэглий оргилд авирсан уулчдын ослоос олон хүний амь аварсан байна. Ардын Их Хурлын депутатаар гурван удаа сонгогдож, МАХН-ын хоёр удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats