Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
НАМХАЙНЯМБУУ Цэрэндашийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

НАМХАЙНЯМБУУ Цэрэндашийн
/1948-2003/. Завхан аймгийн Сонгино сум. Завхан аймгийн Сонгино сумын “Энх тайван” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1978-05-20. №122/.
    1961 оноос төрөлх сумынхаа нэгдэлд хоньчноор ажиллаж мал маллах арга ухааныг гарамгай эзэмшиж, V таван жилд гэхэд л 2500 төл бойжуулах даалгавраа 2650 болгон давуулан биелүүлсэн жишээлэнгээр нэгдэл нийгэмдээ төлөөр нь 2 түмэн хонь өсгөж өгсөн байна. Малд тарга хүч авахуулах, ашиг шимийг нь ашиглах, бүтээгдэхүүний үр ашгийг дээшлүүлэх, мал маллагааны арга туршлагаа залуу үед өвлүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан шилдэг малчин байжээ. Улсын залуу аварга малчин, улмаар улсын хошой аварга малчин болжээ. Эх орон, ард түмнийхээ төлөө бүхий л ухамсарт амьдралаа зориулсан төр, нийгмийн зүтгэлтэн байсан юм. Ардын Их Хурлын депутатаар 3 удаа, 1992-1996 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож төрийн дээд эрх барих байгууллагад идэвхтэй ажиллаж төрийн  тогтолцоо, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөөгийн хөгжлийг хурдасгахад илүү анхаарч, төрийн бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэхийн төлөө тэмцэж явсан төрийн нэр хүндтэй түшээ байжээ. МАХН-ын 4 удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож Намын Төв Хорооны болон намын бага хурлын гишүүнээр удаа дараа сонгогдсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт болон, Ардын хувьсгалын ойн медалиуд, Засгийн газрын Хүндэт жуух бичгээр хоёр удаа шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats