Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

БЯМБАА Даржаагийн
/1916-1983/. Сэлэнгэ аймгийн Мандал сум. Барилгын цэргийн ерөнхий газрын орлогч дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1978-07-09. №162/, Гавьяат барилгачин /1971-03-12. №74/.
    Цэргийн ерөнхий сургуулийн тусгай дамжааг 1949 онд төгсчээ. 1936 оноос ардын армид цэрэг, бага дарга, салаа, суман, хорооны дарга, Барилгын цэргийн ерөнхий газрын штабын дарга, орлогч даргаар ажиллажээ. Офицерийн сургууль, ХААДС, Улаанбаатарын мах комбинат, Зайсан толгой дээрх Зөвлөлтийн дайчдын хөшөө гэхчилэнгээр төв, хөдөөд олон арван барилга объектыг бариулж, барилгын цэргийн байгууллагыг аж ахуй, зохион байгуулалтаар бэхжүүлэх, эх орны барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ухамсарт амьдралаа зориулсан сайн зохион байгуулагч, удирдах ажилтан байжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын 3 удаагийн их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одонгоор 2, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, 3 удаа “Алтан гадас” одон, Цэргийн хүндэт медаль, бусад медалиудаар, ЗХУ-ын /хуучин нэрээр/ Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats