Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
АДЪШААЖАВ Сандагийн
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АДЪШААЖАВ Сандагийн
/1934-1995/. Завхан аймгийн Алдархаан сум. Завхан аймгийн Отгон сум, нэгдлийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-12-01. №366/.
    ХААДС-ийг 1964 онд төгссөн. Зоотехникч мэргэжилтэй. 1966-1983 онд Завхан аймгийн Намын хорооны зааварлагч, лектор, Цэцэн-Уул, Отгон сум, нэгдлийн дарга, 1984-1990 онд Хомын талын үйлдвэрлэл, туршлагын станцын дарга, 1990 оноос Алдархаан сумын нэгдлийн даргаар ажилласан байна. Ажлаараа аймагтаа хоцорч байсан Отгон сумыг цөөн жилд өөд татаж улсын тэргүүний сум болгож төв дөрвөн байгууллагын шилжин явах тугийг 3 жил дараалан авч үүрд хадгалж, “Алтан гадас” одонт хамт олон болгожээ. Хөдөлмөрийн хамт олныг чадварлаг зохион байгуулж, идэвх санаачилгыг нь өрнүүлж, хүн бүрт хүрч ажиллаж чаддаг удирдлага, аж ахуйн нарийн аргатай хүн байжээ. Ардын Их Хурлын депутатаар 3 удаа сонгогдож, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан байна. МАХН, МХЗЭ-ийн их хурлуудад төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн хүндэт медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats