Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЛХАМЖАВ Балжирын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЛХАМЖАВ Балжирын
/1927-1986/. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Намын хорооны нарийн бичгийн дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-12-01. №367/.
    Нам, улсын ажилтны нэг жилийн дамжаа төгссөн. 1950-1959 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын бага сургуульд аж ахуйн эрхлэгч, баг, эд хэрэглэгчдийн хоршоо, хөдөө аж ахуйн нэгдлийн дарга, 1959-1985 онд мөн аймгийн Түвшинширээ, Баяндэлгэр, Мөнххаан сумын намын үүр, хорооны нарийн бичгийн даргаар ажиллаад насны тэтгэвэрт гарчээ. Орон нутгийн намын байгууллагыг олон жил удирдахдаа намын ажлыг үйлдвэрлэлийн нэгж, гишүүд, хөдөлмөрчдийн гүнд  хүргэж үр бүтээлтэй ажилласан, зохион байгуулах дадлага туршлагатай ахмад ажилтан байжээ. МАХН-ын Төв Хороо 1979 онд “Төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд үзэл суртал, зохион байгуулалтын ажлын нэгдлийг хангаж, хам олныг идэвхжүүлэн хүмүүжүүлж байгаа Баяндэлгэр сумын намын байгууллагын туршлага”-ыг авч хэлэлцэж хөдөө аж ахуй дахь намын анхан шатны байгууллагуудын ажилд нэвтрүүлэхээр заасан тогтоол гаргажээ. Ардын Их Хурлын депутатаар 3 удаа сонгогдож, МАХН-ын их хурлуудад төлөөлөгчөөр оролцож, Намын Төв хорооны гишүүнээр сонгогдож байжээ. Сүхбаатарын одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats