Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
АХААН Мусилимын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

АХААН Мусилимын
/1930-1989/. Баян-Өлгий аймгийн Бугат сум. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын “Партизан” нэгдлийн хоньчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1979-12-01. №368/.
    Баян-Өлгий аймгийн Цагааннуурын дамжлага баазад 1957-1960 онд малчин, 1960 оноос нас эцэслэтлээ Ногооннуур сумын “Партизан” нэгдэлд хоньчноор ажиллажээ. 1964-1979 оны хоорондох 15 жилд жил дараалан 100 эх тутмаас 103-108 төл бойжуулж, ноосны үйлдвэрлэлийн даалгаврыг 103-126 хувь биелүүлж тогтвортой амжилт гаргаж нэгдлийн үйлдвэрлэлийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулжээ. Улсын хошой аварга малчин. Ардын Их Хурлын депутатаар 2 удаа сонгогдсоны сүүлчийнхээр Ардын Их Хурлын орлогч даргаар сонгогдон ажилласан байна. МАХН-ын хоёр их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, ойн хүндэт медалиудаар шагнагджээ


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats