Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ДАГВАСАМБУУ Дамбажамцын
/1944/. Булган аймгийн Баян-Агт сум. Булган аймгийн Барилга угсралтын конторын нэгдсэн бригадын дарга байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-06-26. №179/, Гавьяат барилгачин /1976-12-22. №271/.
    14 настайгаасаа эхлэн Булган аймгийн барилга угсралтын конторт өрөгч, пийшинчин, бетончин, засал чимэглэлч, бригадын даргаар 2000 он хүртэл ажиллажээ. Барилгын чанарыг онцлон анхаарч өрөлтийн явцад 3-5 үе өрөөд заавал шалгаж зөрчил доголдлыг засуулж заншсанаар чанар сайтай барилгуудыг хугацаанаас нь өмнө барьж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг онцлон анхаарч ажилладгаас тэдний идэвх сайжирч амжилтад хүрчээ. Талбайн зохион байгуулалтыг оновчтой болгосон арга туршлага нь улсын хэмжээнд түгэн дэлгэрчээ. Улсын аварга барилгачнаар 3 удаа шалгарсан байна. Ардын Их Хурлын депутатаар 3 удаа сонгогджээ. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас” одон, медалиудаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats