Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭВЭГМИД Хоролын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭВЭГМИД Хоролын
/1935/.  Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. Өмнөговь аймгийн Тээврийг удирдах газрын жолооч байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-06-26. №181/.
    1954 оноос Өмнөговь аймгийн авто баазад засварчнаар орж, улмаар жолооч мэргэжил эзэмшин Тээврийг удирдах газарт жолоочоор ажиллаж, 1971-1980 оны 10 жил буюу V, VI таван жилд машиндаа тэвшний өргөтгөл хийж даацыг бүрэн дүүрэн ашиглан төлөвлөгөөгөө дунджаар 200,9 хувь биелүүлж, 25 жил 7 сарын ажил хийж, сүүлийн 5 жилд нь шатахуун, сэлбэг, дугуйны хэмнэлт, даацыг  нэмэгдүүлсэн зэргээс 604,4 мянган төгрөгийн цэвэр ашгийг улсад оруулсан байна. Хэмнэлтийн шагналаасаа “Москвич-408” автомашин, “КМ-160” маркийн хөргөгч авч аймгийнхаа эх, нялхсын байгууллагад, ихээхэн хэмжээний төгрөгийг хүүхдийн төлөө фонд, Вьетнамын ард түмэнд бэлэглэжээ. Аймаг, улсын ачаа тээврийн аваргаар хэд хэдэн удаа шалгарчээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МАХН-ын XVII их хуралд төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиуд, Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats