Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
ЦЭРЭНЖАРГАЛ Шаравжамцын
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

ЦЭРЭНЖАРГАЛ Шаравжамцын
/1949/. Архангай аймгийн Эрдэнэмандал сум. НҮН-ийн ноосон нэхмэлийн үйлдвэрийн нэхмэлчин байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар /1981-07-09. №232/. Эмэгтэй.
    Ноосон  нэхмэлийн үйлдвэрт 1966 оноос нэхэгч, чанар шалгагчаар ажиллаж өдрийн нормынхоо 55-60 хувийг үдээс өмнө амжуулдаг хэвшилтэй болж, норм төлөвлөгөөгөө тогтмол давуулан биелүүлж, бүтээгдэхүүнээ эхний үзлэгээр бүрэн тэнцүүлж байсан алдарт нэхмэлчин ажээ. V, VI таван жилд 12 жил 3 сарын ажил хийж, бүтээгдэхүүнийхээ 93,1 хувиас дээшхийг чанарын нэгдүгээр зэрэгт оруулж байжээ. Хөндлөн утасны хаягдлыг багасгаж, хэмнэсэн утсаараа 26,9 метр “Долгион” хөнжил нэхэж, үйлдвэрлэсэн бүх бүтээгдэхүүнээ анхны үзлэгээр 100 хувь нэгдүгээр зэрэгт тэнцүүлсэн амжилтаараа шалгарч 1980 онд Илгээлтийн эзэн, тэргүүний ажилчин залуучуудын чуулга уулзалтад оролцжээ. Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, МХЗЭ-ийн XVI их хурал, 1979 онд Социалист орнуудын залуучуудын чуулга уулзалтад төлөөлөгчөөр оролцсон байна. Сүхбаатарын одон, МХЗЭ-ийн нэрэмжит шагналаар шагнагджээ.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats